Гишүүн байхаа больсон ч тэтгэмж авдгийг болиулах өргөдөлд 15,000 иргэн гарын үсэг зурлаа

Arslan.mn

УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12  сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг хүчингүй болгох өргөдөлд гарын үсэг цуглуулж  /ЭНД ДАРЖ САНАЛ ӨГӨХ/ эхэлсэн.

Уг өрөгдөлд өнөөдрийн (2025.10.13) байдлаар 15,112 иргэн гарын үсэг зуржээ.

Хэрэв 100 мянган иргэний санал авсан тохиолдолд УИХ-аас дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм.

Тухайлбал, иргэн ажилгүйдлийн тэтгэмжид 3 сарын цалингаа авдаг бол УИХ-ын гишүүд 12 сарын тэтгэмж авч байна. ЭНЭ ШУДАРГА ГЭЖ ҮҮ?

Тодруулбал, УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Эсвэл бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгогддог хуулийн зохицуулалт бий.

Монгол Улсын Их хурлын тухай хууль:

41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа

41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заажээ.

Ташрамд дурдахад, өмнөх УИХ-ын 76 гишүүний 30 гаруй нь дээрх тэтгэмжийг авах хүсэлт гаргасан бөгөөд зарим нь сайн дураар татгалзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56788