УИХ: АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхиж гарлаа

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ нэгдсэн хуралдаан 10 цаг эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийг хэлэлцэх товтой байсан юм.

Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхиж гарлаа.

 УИХ-ын чуулганы эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл  " АН-ын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт УИХ-ын даргын ёс зүйн асуудлаар, Улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар чиглэл өгч, байр сууриа илэрхийлэх шаардлага хүргүүлсэн. Ийм учраас яг одоо АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарч бүлгийн хурлаараа эдгээр асуудлыг ярилцана. АН-ын бүлэг одоо хуралдаж тодорхой асуудлаар санал нэгтгэх шаардлага байгааг хэлье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56840