
ХХААХҮЯ төсвийн 1,1 тэрбум төгрөгөөр Дарханд ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ худалдан авах тухай тендер зарласан байна.
Эл тендерийн материал хүлээн авах хугацаа аравдугаар сарын 31-ний өдөр дуусах юм байна. Ингэхдээ нийт өртөг болох 1,109,217,920 төгрөгийг Улсын төсвөөс гаргахаар төлөвлөсөн байна.
Харин тендерийн хүрээнд Дархан-Уул аймагт байрлах яг ямар зориулалттай үл хөдлөх авах нь тодорхойгүй байна.

УИХ-аас Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт өнгөрсөн онд шилжүүлсэн билээ. Ингэхдээ .4 тэрбумаар Дархан руу нүүж, ажилчдын 80 хувь нь шилжин байршихаар болж байсан.
ХХААХҮЯ-ыг Дарханд нүүлгэх шийдвэр гарах үед сайд Ж.Энхбаяр яамныхандаа “…Би хотод үлдэнэ. Та нар нүү” гэсэнд үүдэнд алба хаагчид нь бухимджээ. Ингэхээр нь сайдын зүгээс сугалаа сугалуулж нүүлгэх саналыг ч гаргаж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүүхийг сугалсан нь азгүй, үлдэхийг сугалсан нь азтай алба хаагч болох санал аж. Энэ тухайн үед мэдээж дэмжигдээгүй байсан билээ.






































