Ж.Бат-Эрдэнэ: Нүүрсний хэрэгт холбогдсон 17 орчим гишүүн байсан.Үүнээс ганц нэг л гишүүн дахиж парламентад сууж байна

Arslan.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гишүүдээс бүлэг хуралдуулъя гэсэн санал их ирж байна. Миний хувьд эхлээд Удирдах зөвлөл зайлшгүй хуралдах ёстой гэж үзэж байна. Тэгж байж улс төрийн дүгнэлт гарах ёстой. Бид улаан шугамнаасаа хэтэрчихлээ. 

Нүүрсний хамгийн анхны хяналтын сонсголыг би ахалсан. Хоёр жилийн өмнө яригдсан асуудал. Тухайн үед энэ сонсголыг удирдах хүн байхгүй л байсан. 

Тухайн үед нүүрсний хэрэгт холбогдсон 17 орчим гишүүн байсан. Тэд нараас энэ парламентад орж ирэх боломжтой хүмүүс зөндөө байсан ч нэг, хоёр нь л орж ирсэн.

Нүүрсний сонсголын ачаар тэдгээр гишүүдийг УИХ-д оруулж ирэхгүй болгосон." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56866