
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. 30 хоногийн нөөц байгаа. Ард түмэн минь сандрах шаардлагагүй тайван байгаарай, шатахуун огт тасалдахгүй.
Орон нутгийн хувьд суманд 3 станц байлаа гэж бодоход 1 бензин түгээгүүрт заавал шатахуун байгаа. Бид нар цаашдаа нөөцийн саваа нэмэгдүүлж, бэлдэх ёстой юм байна лээ.
Улс төрийн зорилгоор зохиомол хомсдол үүсгэж байж магадгүй гэж харж байна." гэв.
											
											
											
											
											
											





































