
Есдүгээр сарын 30-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж эмч, багш нарын цалингийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамжийн асуудлыг хөндсөн билээ. Гэвч үүний дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан тухай УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэвлэлд мэдэгдсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч буйгаа өөрийн цахим хуудастаа мэдэгдэв.







































