Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 149 төсөл бий. Өнөөдрийн хурлаар эдгээр төслийг эрэмбэлэх тогтоол батлагдлаа. Хэрэгжих боломжоор нь 1-5 оноогоор, 14 үзүүлэлтээр, мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар эрэмбэлсэн.
Улс, орон нутгийн төсвөөс 44 төсөл санхүүжинэ. Гадаад зээл тусламжаар 26, төр хувийн хэвшлийн түншлэлээр 17, санхүүжилт огт шийдэгдээгүй 22 төсөл байна.
Ирэх оны төсөв, 2026-2027 төсвийн төсөөллийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлэг өрнөж байна.Хүүхдийн мөнгийг хассан зүйл огт байхгүй." гэлээ.