Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох танилцуулгыг хойшлууллаа

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох саналаа Ерөнхийлөгчид танилцуулж, улмаар УИХ-д оруулаад буй. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох танилцуулгыг УИХ маргааш хэлэлцэх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан байна.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн өгсөн мэдээллээр өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, П.Сайнзориг нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг баасан гарагт чуулганаар хэлэлцэх юм. Маргааш 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдааныг товложээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56947