БЯ: Багшийн цалинг 2026 оны 7-р сард 2.5 сая, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх шат дараалсан арга хэмжээ авна

Arslan.mn

Багш нарын цалинг нэмэх гурван зүйлт шаардлагад Боловсролын яамны зүгээс хариу өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны цалин нэмэх шаардлагын хариуд:

  • Багшийн цалинг 2026 оны 7-р сард 2.5 сая, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх шат дараалсан арга хэмжээ авна.
  • 2026 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, гадаад зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү ашиглана.
  • 2025 оноос төрийн албан хаагчдын орон тоог 9%-аар бууруулахад багш, эмч нарыг хамруулахгүй.

Цаашид багшийн нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэж, ажил хаяхгүй байхыг уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56979