Хөвсгөлд сураггүй болсон дахин хоёр иргэнийг эрэн хайж байна

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газар тус сумын харьяат иргэн “Ц” нь 10 дугаар сарын 06-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10 дугаар сарын 10-ны өдрийн 16:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газар 10 дугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн У нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 дугаар сарын 13-ны өдрийн 03:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56987