Сайд болох хүсэлтэй Н.Номтойбаяр “орох оронгүй“ болсон ч ₮8,4 тэрбумын үнэлгээтэй 12 МАШИНТАЙ

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  жагсаалтаар УИХ-ын гишүүний суудалд тухалсан  Н.Номтойбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр 2023 онд ₮1,3 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй байсан түүний хувьд гишүүн болсноор орох оронгүй буюу орон сууцгүй болжээ. Харин түүний машины цуглуулга 3,4 тэрбумаас ₮8,4 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮2,1 тэрбум 
Гэр бүлийн орлого: ₮50 сая
Орон сууц барилга байгууламж:  ₮0 сая 
Тээврийн хэрэгсэл: ₮8,5 тэрбум үнэлгээтэй 12 тээврийн хэрэгсэлтэй

  • Mercedes Benz, MERS
  • Mercedes Benz, UNIMOG
  • Mercedes Benz, G500
  • Mercedes Benz, 450
  • Mercedes Benz, UNIMOG-1300
  • Mercedes Benz, G500
  • Mitsubishi, TREDIA
  • Mercedes Benz, G500
  • Mercedes Benz, ACTROS-4150K
  • Land Rover, Range Rover
  • Mercedes Benz, G 500
  • Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson

Мал аж ахуй: ₮0 сая
Газар: 0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0сая
Хадгаламж: ₮100 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56993