Цахим орчинд телеграмм, фэйсбүүк платформ ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай, эмэгтэй “Т”-г өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа.
Дээрх этгээд нь фэйсбүүкт хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг телеграммаар даалгавар гүйцэтгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Тодруулбал, сэжигтэн этгээд “Т” сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.