Саяхан нээлтээ хийсэн “Тэг Цэг Үйлдэл” уран сайхны кино нь үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ, урам зориг дүүрэн сэтгэгдлүүдийг хүлээн авч, Монголын кино урлагт шинэ өнгө, уур амьсгал нэмсээр байна. Уг бүтээл нь гарсан даруйдаа нийгмийн олон асуудлыг хөндсөн, уран сайхны онцлог шийдлээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд хүрч байгааг олон нийтийн сүлжээнд хуваалцаж буй сэтгэгдлүүдээс тодхон харж болно.
Уран бүтээлчдийн баг үзэгчидтэйгээ биечлэн уулзаж, киноныхоо “мессежийг” хуваалцахаар баруун аймгуудаар аялан тоглолтоо эхлүүлээд байна.
Тодруулбал:
- Өвөрхангай аймаг – 2025 оны 10-р сарын 14, 15
- Баянхонгор аймаг – 2025 оны 10-р сарын 17, 18
- Говь-Алтай аймаг – 2025 оны 10-р сарын 21
- Ховд аймаг – 2025 оны 10-р сарын 23, 24 тус тус гарна
Мөн дашрамд “Тэг Цэг Үйлдэл” УСК нь Өргөө кино театрын бүх салбараар гарахгүй тул үзэхийг хүссэн үзэгчид бусад кинотеатруудыг сонгон хүлээн авч үзэхийг хүсье.
Харилцан ойлголцол, хүний эрх, шударга ёсны тухай өгүүлэх “Тэг Цэг Үйлдэл” УСК-г үзэхээсээ өмнө бэлэн бай. Үзсэний дараа бодохоос өөр аргагүй болно...