Багш нар өнгөрсөн долоо хоногт Төв талбайд суулт зарласан. Улмаар үндсэн цалингаа 3.5 сая болгон нэмэгдүүлэх шаардлагыг тавьж буй эцэг эхчүүд ирэх пүрэв гарагаас буюу 2025.10.16-наас хугацаагүй ажил хаялт зарлах тухайгаа мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор ЕБ-ын сургууль, цэцэрлэгүүд эцэг эхчүүдэд мэдэгдэл хүргэж эхэлжээ. Тус мэдэгдэлд эцэг эхчүүд энэ хугацаанд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг ч анхааруулсан байгаа юм.
Пүрэв гарагаас эхлэн багш нар ажил хаялт хийнэ гэдгээ эцэг эхчүүдэд мэдэгдэж эхэлжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






57008