УИХ-ын дэд даргын суудалд “ГОРИЛЖ“ эхэлсэн Ж.Бат-Эрдэнэ ₮1,3 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮365 саяын үнэлгээтэй 118 АДУУТАЙ

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар өчигдөр хоёр асуудал хэлэлцсэний нэг нь УИХ-ын дэд даргаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чөлөөлж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна. УИХ-д удаа дараа сонгогдон ажиллаж байгаа туршлагыг харгалзан үзэж дээрх нэр дэвшүүлэлтийг хийсэн байна.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгт оруулж, олонхийн саналаар шийдвэрлэсэн болохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдлээ.

Хуульд зааснаар УИХ-ын дэд даргыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах учиртай.  Иймээс энэ асуудал УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэрлэж мэдэх юм.

Тэгвэл УИХ-ын дэд даргын суудалд “ГОРИЛЖ“ эхэлсэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮93 сая
Гэр бүлийн орлого: ₮118 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /орон сууц-2, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮215 сая /Lexus GX460, Toyota, Land Cruiser 200 маркийн  нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮365 сая /Адуу-118, Үхэр-90, Хонь-300/
Газар: ₮80 сая /Өмчлөх-4000м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮209 сая
Хадгаламж: ₮120 сая
Авлага:  ₮0сая
Зээл:  ₮54 сая гэж мэдүүлжээ.

Бүлгээ удирдаж чадахгүй Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд дарга хийж чадах уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57010