НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр мөрдөн шалгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Эргэн сануулахад, түүний хүчирхийллийн хэргийн талаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүний эхнэр О.Нарангарав сүүлийн 22 жилийн турш ямар ч шалтгаангүйгээр нөхөртөө зодуулж байсан тухайгаа дурдсан байна.