Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Удирдах зөвлөл хуралдахгүй гэсэн намын дүрэмтэй. Ийм учраас Ерөнхий сайдын асуудлаар Удирдах зөвлөл хуралдахгүй. Хэрвээ хуралдвал намын дүрмийн зөрчил рүү орно.
Хоёрдугаарт, УИХ-ын тухай хуульд УИХ дахь намын бүлэг Удирдах зөвлөлөөс чиг авч хуралддаг дүрмийн заалт байхгүй. Намын ажил нь намынхаараа, Төрийн ажил нь төрийнхөөрөө явах ёстой. Харин Удирдах зөвлөл цаг үеийн тодорхой асуудлуудаар хуралдахаар дотроо ярилцаж байна.