Тэргүүн Шадар сайд Н.Учрал МАН-ын бүлгийн хуралдааны талаар мэдээлэл өглөө. Тэрээр "МАН-ын бүлгийн 38 гишүүн бүлгийн хуралдаанаа хуралдуулаач ээ, цаг төрийн асуудал хурц байна, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг яаралтай ярилцах хэрэгтэй байна гэдэг шаардлагуудыг ман-ын бүлгийн дарга ж.Бат-эрдэнэд удаа дараа тавьсан. Тэр шаардлагыг хүлээж аваагүй.
Өдөр 16:00 цагт хуралдах ёстой гэж бодоод бид цугларсан. Энэ үеэр багш, эмч нарын цалинг нэмэх, тэтгэврийг тодорхой хувиар нэмэх асуудлыг хэлэлцэж, өнөөдөр засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэрүүдийг гаргасан.
Ер нь бүлгийн дарга гэдэг хүн 68 хүний үзэл бодлыг тусгах ёстойгоос нэг талын байр суурийг бариад явбал хэзээ ч эвлэрэхгүй." хэмээлээ.
Н.Учрал: Бүлгийн дарга гэдэг хүн 68 хүний үзэл бодлыг тусгах ёстой болохоос биш нэг талын байр суурийг бариад явж болохгүй. Ингэвэл хэзээ ч эвлэхгүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






57026