Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Боловсролын салбарт цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Гэхдээ төсөвлөсөн, төлөвлөсөн зүйлсээсээ таналт хийхээс өөр аргагүй. Ажил хаялтыг уриалаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, бид өнөөдөр эдийн засгийнхаа бүрэн боломжоороо ийм шийдвэр гаргаж байна. Бид шууд 3,5 сая төгрөг болгох боломжгүй. Ингэж нэмье гэвэл 3,3 их наяд төгрөг дахиад хэрэг болохоор байна. Ядаж 3 жилийн төлөвлөгөөгөөр явах учиртай." хэмээлээ.
П.Наранбаяр: Цалинг шууд 3,5 сая төгрөг болгох боломжгүй.Эдийн засгийн боломждоо тааруулж 20 хувь нэмнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






57028