Ж.Чинбүрэн: Ирэх онд санхүүгийн сахилга баттай байвал эмч нарын цалинг 30-40 хувиар нэмэх боломж гарна

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.15/ ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн салбар санхүүгийн бэрхшээлтэй цаг үеийн туулж яваа. Тиймээс салбараараа илүү санхүүгийн сахилга баттай ажиллаж, 2025 оныг өр ширгүй давахыг зорьж байна.

Засгийн газар, ЭМЯ-тай хамтран ажиллаж тооцоол хийснээр 181 тэрбум төгрөгийг цалингийн нэмэгдэлд зарцуулбал эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг 15 хувиар нэмэх боломжтой гэж үзлээ. Энэ шийдвэрийн төслөө Засгийн газраас УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Мөн санхүүгийн сахилга баттай, ирэх жил өмнөх жилийнхээ өрийг дарахгүй байхаар ажиллаж чадвал 181 тэрбум дээр 316 тэрбум төгрөгийн нөөц гарч ирнэ. Тэгэхээр цалинг 30-40 хувиар нэмэх боломж гарна. Эрүүл мэндийн салбар боловсролын салбараас өөр гүйцэтгэлийн санхүүжилттэй. Чанартай гүйцэтгэлтэй байвал санхүүжилт авах, өр ширгүй байх боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57029