УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ "Төрийн сангийн данс улайчихсан, цалин, тэтгэврээ тавьж чадах эсэх нь эргэлзээтэй, Монгол Улс дефолт зарлах хэмжээнд хүрчихээд байна. Бүх зүйл болж байгаа мэтээр ард иргэдэд худал мэдээлэл өгч байгаа" хэмээсэн. Эл мэдээлэлд Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр хариу өглөө.
Тэрээр "Улсаа хорлох гэж байгаа юм шиг мэдсэн, мэдээгүй баахан худлаа зүйл ярьдаг хүнийг монгол төрийн түшээ мөн гэж итгэхэд хэцүү. Зээлжих зэрэглэл болон төлбөрийн чадвар, валютын нөөц дээр ямар нэгэн эрсдэл гараагүй байгаа" гэлээ.