Т.Аубакир: Багш нар хууль бусаар ажил хаявал шүүхээр асуудал яригдана, үүнийг турхирч, удирдаж байгаа хүмүүс болгоомжтой хандах хэрэгтэй

Arslan.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр, Засгийн газар ирэх оны төсөвт тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх санал гаргаж, үүнд 490 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай гэж тооцоолж байна. 

Багш, эмч нарын цалин болон тэтгэврийн нэмэгдэлд нийт 830 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нэмэгдэл төсвийг гаргахын тулд төлөвлөсөн төсвөөс 10 хувь танаж, салбар бүрийн яамдын урсгал зардлыг тодорхой хэмжээнд бууруулах чиглэл гарч байна.  


Багш нарын ажил хаялтай холбоотой 3 үе шаттай хэлэлцээр явагддаг. Нэгдүгээрт, хоёр тал хэлэлцэнэ. Хоёрдугаарт, Зуучлагчаар дамжуулан хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Гуравдугаарт, шүүхээр шийдвэрлүүлнэ. Манай яамнаас гурван арбитр томилогдоод ажиллаж байна. Арбитр 10 хоног ажиллана. Хэрэв хууль бус ажил хаялт гэж үзвэл Шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүхээс багш нарын ажил  хаялт хууль бус гэсэн шийдвэр гарвал цалин, илүү цагийн хөлс олгогдохгүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57031