Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн ЦОГЦОС олдсон бөгөөд түүнтэй хамт явсан эрэгтэй АМИА ХОРЛОСОН байдалтай ОЛДЖЭЭ

Arslan.mn

Самранд яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийн ажиллагааг зогсоогоод байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тухайн нутгийн гэрчийн мэдээлснээр "Самранд яваад алга болсон 46 настай эмэгтэй нь нэг эрэгтэй хүнтэй хамт явсан бөгөөд тухайн эрэгтэйн машины ард сууж яваа харагдсан" хэмээжээ.

Тэгвэл сураггүй алга болсон 46 настай эмэгтэйн цогцос олдсон бөгөөд түүнтэй хамт явсан гэх эрэгтэй нь амиа хорлосон байдалтай олджээ.

Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Хэргийг тодруулбал 46 настай эмэгтэй нь 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57032