Сургуулиуд ирэх долоо хоногт ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

Arslan.mn

Боловсролын сайдын 2025 оны 2-р сарын 27-ны өдрийн Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай А/95 дугаар тушаалаар 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц батлагджээ. 

Батлагдсан хуваарийн дагуу ерөнхий боловсроолын сургуулиуд ирэх долоо хоног буюу 10-р сарын 20-24-ний өдрүүдэд бие даалтын долоо хоногтой. Энэ үед танхимаар хичээллэхгүй бөгөөд сургуулиас танхимын гадуур музей үзэх болон урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.  

2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. Сурагчдын I улирлын амралтыг өмнөх жилүүдэд 10-р сард тав хоногоор өгдөг байсан бол энэ хичээлийн жилд хойшлуулж: 

  • Бага анги- 2025 оны 12-р сарын 15-наас 2026 оны 1-р сарын 23
  • Дунд анги- 2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 23  
  • Ахлах анги-2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 16-ныг дуустал амарна. 

Энэ хичээлийн жилийн бүтцийн хуваарьтай танилцана  уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57035