Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллана 

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Тус үйл ажиллагаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Л.Бямбасүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, болон Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн захирал Х.Ганцэцэг нар оролцлоо. Уг хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, төвлөрлийг сааруулах чухал ач холбогдолтой юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн ерөнхий мэс засал, бөөр, шээс дамжуулах зам, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, чих, хамар, хоолойн мэс засал, дотоод шүүрэл, зүрх судас, эрчимт эмчилгээ зэрэг чиглэлээр тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны сургалтад хамруулах зорилтот ажлууд хийгдэнэ. 

Arslan.mn

Хамтын ажиллагаанд дурдсан зорилтын дагуу батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ил тод, нээлттэй хэрэгжүүлж, үр дүнг үе шаттайгаар нэгтгэн хэлэлцэж, харилцан дэмжлэг үзүүлэх зарчмаар хэрэгжүүлэх юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57040