НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хүчирхийлэлд 22 жил өртсөн эхнэр О.Нарангаравыг ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав шүгэл үлээсэн юм. 

ХЭҮК-ийн байгууллагад хохирогчийн ээж гомдол гаргаснаар Гэр бүл, хамгаалалтын нэгжийнхэн ажиллаж, хохирогчийг хамгаалалтад авчээ.

Эргэн сануулахад, түүний хүчирхийллийн хэргийн талаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүний эхнэр О.Нарангарав сүүлийн 22 жилийн турш ямар ч шалтгаангүйгээр нөхөртөө зодуулж байсан тухайгаа дурдсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57042