ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт үг хэллээ.
Тэрээр, "Айл гэр болж тоглож байгаа юм шиг л дөнгөж 100 хонож байгаа Засгийн газраа огцруулна гээд л. Өвөлжилт хүндрэх гээд малчид бэлтгэлээ базааж, иргэд түлшээ бэлдэж байна. Ийм үед нь Засгийн газраа дэмждэггүй юм уу. Гадаа гал алдах гээд байна шүү нөхөд өө. Төр улсаа бодъё.
Алх тамга барихаараа хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг бол МУ-д хууль байгаад хэрэг байна уу. Энэ байдалд цэг тавья" гэв.