Х.Булгантуяа: Дөнгөж төрсөн М.Нарантуяа гишүүн чуулганы хуралдаа ирчихсэн сууж байна. Төрөөгүй гишүүд чуулгандаа оролцоорой

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулган эхэлсэн ч ирц бүрдэхгүй, маш олон гишүүн хуралдаа ирээгүй тул дэд дарга Х.Булгантуяа гишүүдийг хуралдаа ирэхийг уриалж, ирээгүй гишүүдийн нэрсийг дуудлаа. 

Тэрбээр сайд нарыг хуралдаа орж ирэн шаардлагатай бол саналаа илэрхийлж, цаг тулсан төсвөө баталж, гишүүний хүлээсэн үүргээ биелүүлэх, үүсээд буй нөхцөл байдалд /ажил хаялт гм/ даруй арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлоод гишүүдийг суудалдаа суухыг удаа дараа сануулж, шаардлаа. Мөн тэрээр "Дөнгөж төрсөн М.Нарантуяа гишүүн хүртэл чуулганы хуралдаанд ирчихсэн сууж байна. Төрөөгүй гишүүд чуулганы хуралдаандаа ирж сууна уу. Та нарыг ирэхгүй болохоор чинь М.Нарантуяа гишүүн хүүхдээ хөхүүлэх гээд гарлаа." хэмээлээ. 

Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 126 гишүүнээс 47 гишүүн иржээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57048