“TWC 2025”-д The MongolZ баг Аргентиний 9z багийн эсрэг тулна

Arslan.mn

Өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 15-ны 19:30 цагаас The MongolZ баг дэлхийн тавцанд дахин хүч сорих гэж байна. Тэд “Thunderpick World Championship 2025” буюу TWC 2025 тэмцээний хүрээнд Аргентиний 9z багтай өрсөлдөнө.

Нийт $850,000-ийн шагналын сантай уг тэмцээнд 8 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд  The MongolZ баг А хэсэгт ороод байна. Тэмцээний тоглолтууд Малта арал дээр LAN-гаар болох юм. Энэ тэмцээн нь дэлхийн шилдэг багуудын ур чадвар, стратегийн өрсөлдөөн, сэтгэлзүйн тэсвэрийн жинхэнэ шалгуур болдог.

The MongolZ болон 9z багууд өмнө нь 2024 онд нэг удаа хүч үзэж байсан бөгөөд тухайн үед Монголын баг 2–0 харьцаагаар ялалт байгуулж, Латин Америкийн хүчирхэг төлөөлөгчийг буулган авч байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57049