НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг баривчилжээ

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэролон жилийн турш нөхөртөө зодуулж, хүнд гэмтлүүд авч, эрх нь ноцтойгоор зөрчигдөж байсан талаараа хэвлэлд хандан мэдээлсэн.

Эхнэр О.Нарангарав нь энэ асуудлаар хоёр дүүргийн Цагдаагийн газарт хандсан бөгөөд цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж, Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас Б.Эрдэнэсүхийг эрэн сурвалжилж, өчигдөр баривчилсан гэж мэдээлэв.

Түүнийг цаашид ямар хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрээ Прокурор, Шүүх байгууллага гаргана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57052