Нийслэлийн зарим хэсэгт цахилгаан тасарсантай холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр “14:00 цагийн үед ОХУ-аас импортолдог 220 квб хос шугам тасарсан. Одоогийн байдлаар нэг шугамаа залгачихсан байгаа. Цагийн дотор цахилгаан хэвийн болно. Харин систем хэвийн ажиллаж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын сүлжээг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Нийт хэрэглэгчдийн 95 хувь нь нэг эх үүсвэрээс цахилгаанаа авдаг. Эх үүсвэр дээр ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд цахилгаан хязгаарлагдана. Гэмтэл засах хооронд цахилгаан тасрах асуудал үүсэхийг үгүйсгэхийн аргагүй. 10 жилийн хугацаанд хэрэглэгчдийг цахилгааны хоёр эх үүсвэртэй болгон гэдэг асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно” гэв.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ОХУ-аас импортолдог 220 квт хос шугам тасарсан, цагийн дараа цахилгаан ирнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






57053