Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн ХОМ-ыг онцолж байна.
Түүнийг өмнө нь ХНХ-ын сайд байхдаа "Хамар доорх хулгайг харсаар суугаад зүгээр өнгөрөөсөн гэж шүүмжилдэг хүмүүс цөөнгүй.
Түүний орлого 61 саяас 63,8 сая төгрөг болон нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮63,8 сая
Гэр бүлийн орлого:₮25 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮33,4 сая
Орон сууц барилга байгууламж: ₮560 сая
Тээврийн хэрэгсэл: байхгүй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3,5 сая
Хадгаламж: ₮289 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.