Хоёрдугаар эмнэлэг “Илүү сайн хүнс, илүү сайн ирээдүй” уриан дор өдөрлөг зохион байгууллаа

Arslan.mn

Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна. Анх 1945 онд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) анх байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдрийг "Дэлхийн хүнсний өдөр" болгон тэмдэглэж ирсэн ба эдүгээ 80 дахь жилдээ тэмдэглэж байна.

Тэгвэл Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Хоол, шим тэжээлийн тасгийн хамт олон энэ хүү өдрийг тохиолдуулан “Илүү сайн хүнс, илүү сайн ирээдүй” уриан дор эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч нарт зориулсан хоол хүнсний зохистой хэрэглээний өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

Өдөрлөгийн үеэр зонхилон тохиолдох өвчний үеийн хооллолтын зөвлөгөөг эмнэлзүйн зарим хоол зүйчид өгч ажиллалаа. 

Мөн Tibi хоол зүйн апп-ын хамт олон аппликейшнээ 20 хувийн хямдралтайгаар танилцуулж, ШУТИС-Шим тэжээл судлалын төв биеийн бүтцийн шинжилгээ хийж зөвлөгөө өгөх, Эрүүл хүнсний амталгаат үзэсгэлэн, чихрийн шижингийн эрсдэлийн үзлэг, Хоол шим тэжээлийн тасгийн эмчилгээний хоолны тогооч нарын бэлтгэсэн амтат хоол, зуушаар үйлчлэн ажиллалаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57057