АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, "маш үр дүнтэй" яриа болсныг онцлов.
Үр дүнд талууд Унгар улсад биечлэн уулзахаар болсныг мэдэгдлээ.
Өнөөдөр буюу баасан гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Вашингтонд айлчилж буй. Трамп Зеленськийтэй уулзмагцаа Путинтэй ярьсан ярианы талаар түүнд мэдээлэл өгнө гэдгээ онцолсон байна.