Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.
Тэрээр энэ үеэр "Бидэнд дуулгах нэг сайн мэдээ байна. Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж, 20 жилийн өмнө байсан “B1 тогтвортой“ болсныг зарласан. Мүүдиз агентлаг 2 жил дараалан Монгол Улсын зээлжих зэрглэлийг нэмэгдүүлж, энэ онд “В1, Тогтвортой” түвшинд хүргэж сайжрууллаа. Үүнд Засгийн газрын өрийн оновчтой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд өрийн дахин санхүүжилтийн эрсдэл бууруулсан, уул уурхайн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн зэрэг хэд хэдэн үзүүлэлт багтсаныг дурдсан" хэмээлээ.