ЧУУЛГАН: Д.Амарбаясгаланг 102 гишүүний саналаар УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

Arslan.mn

Өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор дээрх хүсэлтийг шуурхай хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр УИХ-ын шинэ дарга томилогдтол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57079