ЕБС-ийн сурагчдад сэтгэл, зүрхний боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, НИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар хамтран “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээг хэрэгжүүлж байна. 
Энэ хүрээнд ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж байна. Мөн ЕБС-ийн сурагчдын дунд санал, хүсэлтийн хайрцагийг аялуулж, шийдвэрлэх замаар ажиллаж байна. 

НИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс  ЕБС-ийн сурагчдад сэтгэл, зүрхний боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Энэ нь хүүхдийг цахим орчин, гар утасны хэт хэрэглээнээс сэргийлэх, анги хамт олноороо багаар ажиллаж сурах, хүүхдийг өөрийгөө илэрхийлж сургахаас гадна цэвэр агаарт монгол ахуйтай танилцаж, хурга, ишигтэй нөхөрлөх зэрэг хөтөлбөрийн дагуу явагддаг байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ЕБС-ийн 3000-аад хүүхэд хамрагдаад байна. 
Үүнтэй уялдуулан цагдаагийн байгууллагаас сургуулийн багш, асран хамгаалагч, school police эргүүлийхэнд зориулсан хүүхдийг зам тээврийн осол, үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд үйлдэгдэж буй аливаа хэрэг, зөрчлөөс урьчдилан сэргийлэх сургалт, яриа таниулгыг тогтмол хийж байна. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57092