Х.НЯМБААТАР: Олны хөлийн газар, хөдөлгөөн ихтэй замын хажууд том оврын машин техник байх нь зохимжгүй

Хотын дарга Х.Нямбаатар "Том оврын машин, ачигч крануудыг хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа бол хэд хэдэн байршилд нэгдсэн зогсоолуудтай болгож, лицензжүүлэх ажлыг хийнэ" гэж мэдэгдлээ.

Тэрбээр цахим хуудастаа "Том оврын машин механизмаар ажил үйлчилгээ эрхэлдэг иргэдийн үүсгэсэн хэд хэдэн зогсоол хотын хэмжээнд бий. Гурвалжингийн гүүрний баруун тал, Нисэхийн уулзварын хойд тал, 32-ийн тойргоос 17-ийн автобусны буудал орох замд зэрэг хэд хэдэн газарт ийм зогсоол бий. Олны хөлийн газар, хөдөлгөөн ихтэй замын хажууд том оврын машин техник байх нь зохимжгүй шүү дээ. Тос, масло, шингэнээс авхуулаад ойр орчиндоо ч бохирдол их үүсгэдэг. Баянгол дүүргийнхэн гурвалжингийн гүүрний орчимд том оврын машин техник болон элс, цемент, хайрга зөвшөөрөлгүй зардаг зөрчлийг арилгаж, БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3621 ам метр талбай гарган нүүлгэн шилжүүлсэн.

Хуучин зогсож байсан тухайн орчны явган хүний зам зэргийг сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Цаашид 32-ийн тойрог орчимд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийг мөн нүүлгэн шилжүүлнэ. Ер нь манайхан өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө төгрөг олж байгаа бол машин техникээ зогсоох зориулалтын зогсоолоо бэлдэх ёстой. Ядаж л хашаа хороондоо зогсоодог баймаар байна. Хотын зүгээс энэ мэт машин техникүүдийг хэд хэдэн байршилд нэгдсэн зогсоолуудтай болгож, лицензжүүлэх ажлыг хийнэ" гэжээ.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57093