Булган аймгийн Булган сумын гуравдугаар сургуулийн сурагч алга болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус хүүгийн цогцсыг гэрээс нь холгүй газраас олжээ.
Энэ сарын 12-ны өдөр 11 дүгээр ангийн сурагч хүү гэрээсээ гараад алга болсон. Улмаар алга болсон хүү зургаан хоногийн дараа гэрээсээ 10 км зайтай газар амиа алдсан байдалтай олджээ.
Энэ тухай Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад тус хэргийг "Хүү нас барсан байдалтай гэрээсээ холгүй олдсон нь үнэн. Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Хүү нас барсан байдалтай гэрээсээ холгүй олдсон" гэх мэдээлэл өглөө.
Нас барсан хүүгийн талаар Булган аймгийн гуравдугаар сургуулийн удирдлагаас тодруулахад "Аймгийн төвд гэртээ амьдардаг, гэрээсээ хичээлдээ ирдэг хүүхэд байсан. Хэрэг шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.