Нисэхийн тойргоос Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчино

Arslan.mn

НИТХ-ын дарга А.Баяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг албаныхан өнөөдөр Хан-Уу дүүрэгт ажиллаж, ажиллаж, нийтийн тээврийн хүртээмж, хоорондын хугацааг багасгах зэрэг хохицуулалт хийх талаар хэлэлцлээ.

НИТХ-ын дарга А.Баяр,

“Нийслэлийн иргэдыг хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна. Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд автобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоо хоёрдугаар шатанд Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломжийг бүрдүүлж байна. Оноос өмнө дээрх зохицуулалтыг эхлүүлнэ. Дараагийн ээлжид 3,4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулах боломжтой эсэхийг судалж байна” гэлээ.

Авто замын өртгөл, тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой ажлыг хугацаанд дуусгах талаар Нийслэлийн Замын хөгжлийн дарга Б.Одбаярт үүрэг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57100