Холимог тулаанч Г.Чинзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Arslan.mn

Чингэлтэй  дүүргийн нэр бүхий авто засварын газарт холимог тулааны тамирчин нь энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр иргэн М.Тэнгисийг зодож онц харгис хэрцгийгээр алахаар завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.7 “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2025 оны долдугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. 

Тэгвэл Г.Чинзориг, М.Тэнгис нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ Г.Чинзоригт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57104