АИ92: Монголчуудын зовлон нэгээр нэмэгдэх цаг дор...

Arslan.mn

Ердөө 20 хоногийн өмнө Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням "Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. 30 хоногийн нөөц байгаа. Ард түмэн минь сандрах шаардлагагүй тайван байгаарай, шатахуун огт тасалдахгүй. Улс төрийн зорилгоор зохиомол хомсдол үүсгэж байж магадгүй гэж харж байна." хэмээн ярьж байв. 

Өвлийн хүйтэн Монголчуудын зовлонтой хамт эхэлж буй энэ цагт АИ92 бензиний хомсдол нь бас нэгэн зовлон болоод хувирчихав. Бензинтэй золгохын тулд гурван цаг оочирлож, эцэстээ "ДУУССААН" гэдэг үгийг сонсоод машинаа түрэх нь холгүй гэртээ харьцгааж байна. 

Гэтэл салбарын сайд "Шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцын ачаалал жаахан нэмэгддэг. Учир нь ихэнх агуулахууд амралтын өдрүүдээр амардаг учир тасалдал үүсэх гээд байдаг. Сүүлийн дөрөв хоногт нийлүүлэлт нэмэгдсэн. Өнөөдрийн /2025.10.20/ байдлаар Толгойт өртөөн дээр 3600 тонн орчим АИ92 шатахуун ирсэн байгаа. Шатахууны хомстол түр зуурынх удахгүй хэвийн байдалд орно" гэж хэлчихээд хоёр хонов. Байдал хэвээрээ л... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57106