Автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг объектод гарсан галыг бүрэн унтраалаа

Arslan.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.10.21/ 00:43 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 01:42 цагт галын тархалтыг зогсоож, 08:11 цагт бүрэн унтраалаа.

Алба хаагчдыг очиход сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах шатаж байсан бөгөөд галын тархалтыг богино хугацаанд зогсоож, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57107