Өчигдөр Бахрейн-2025 Азийн залуучуудын наадамд Монгол улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагчийг Тэргүүн шадар сайд Н.Учрал болон ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам нар төрийн ордонд хүлээн авч уулзжээ.
Энэ талаар Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өөрийн цахим хуудастаа тайлбар бичжээ. Тэрээр "Хүүхдүүдийнхээ тэмцээн, бэлтгэл сургуулилтыг хойш тавин байж айхтар ач холбогдол өгч очтол зүгээр л зураг даруулаад болоо. Бид нар одоо ир гэхээр нь ирдэг яв гэхээр нь явдаг хүмүүс юм уу. Аймар дэмжиж ажиллаж байгаа шүү л гэсэн утгатай шүлэг уншиж байна лээ.
Мөн олимпын хороо 80 сая төгрөгийг замын зардалд, 400 сая төгрөгийн бэлтгэлийн хувцсанд зарцууллаа гэнээ. Энэ хувцас,цүнх гутал 1 хүнийхийг хамгийн өндөр дүнгээр тооцоолоход 1 сая төгрөг гэж бодоход 179 хүнийх 179’000’000₮ гэхдээ хамгийн өндрөөр бодоход шүү. Зүгээр хятадын хог бараг ядуу буурай орны тамирчдад өгдөг хандивын хувцас. Хэдэн жил ийм байдалтай байх юм бэ? Монгол үйлдвэрээрээ хийлгэсэн нь хамаагүй дээр ядаж л үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ.
Үүнийгээ дэмжлэг гэж хэлхээс ичмээр өнөөдөр зүгээр хэдэн тамирчин хүүхдүүдээр реклам хийж ажил хийж байгаа дүр эсгэж баахан зураг л авлаа. Тамирчдын нөхцөл байдал, спортын хөгжил ямар түвшинд байгаа нь огтоос сонин биш.
Энэ тэмцээнд хүүхдүүд бүгд өөрсдийн зардлаар оролцож байгаа ба нэг хүүхэд онгоцны билетэд 4’740’000₮ байр хоолны зардалд 280$ буюу 980’000₮-ны зардал гарган оролцож байгаа. Хүүхэд,залуучуудын дэмжих ямар ч далайцтай, хүртээмжтэй ажил хийхгүй хүний нүд хуурсан халаасандаа мөнгөө л үржүүлэх ажил хийж байгаагаа битгий дэмжиж байна, өгч байна, хөгжүүлж байна гэж нийгмийн өмнө ард түмний өмнө жүжиг тавиад бай гуйя. Одоо болохгүй байгаа зүйлийг шүүмжлэх цаг нь болсон ялангуяа дасгалжуулагч, тамирчид холбоод дугарах болсон. Тэвчинэ тэвчинэ гэхэд одоо хангалттай. Казахстан, Узбекстан улс тамирчдаа яаж дэмжиж, ямар боломж бололцоогоор хангасан болоод тамирчид нь амжилт гаргаад байна гэдгийг спорт мэдэхгүй хүн хараад ч ойлгохоор хэмжээнд байгаад байдаг манай дээр байгаа нөхрүүд ойлгодоггүй бололтой.
Жнь: Казахстан улс бүх зардлыг нь дааж өсвөрийн тамирчдаа жилд 5-6 удаа олон улсын тэмцээнд оруулж, 2-3 удаа хамтарсан бэлтгэлд хамруулж улсын аваргаар медаль авсан тамирчдаа жигд дэмжиж өсвөрөөс нь шигшээ баг барин ажиллаж байна. Манай 1 хүүхэд гэхэд энэ жил 40 орчим сая төгрөгийг ээж ааваараа гаргуулж тэмцээнд оролцлоо. Монгол улсынхаа нэрээ өндөрт өргөлөө гэж тэдэнд наалдсан юм байхгүй аав ээж нь өртэй л үлдэж байна. Манайд өсвөр, залуучуудын шигшээ баг ч гэж байхгүй өрөвдөлтэй. Ээж аав нь цалингийн зээл аваад, машинаа зараад, хүнээс мөнгө зээлээд явж байгаа хүүхдүүдээс битгий амжилт нэх тийм эрх байх ч үгүй та нарт.Амжилт гаргаад ирэх үед нь хүлээн авч өөрсдийн биеэр баяр хүргэх юм гэнээ. Амжилт гаргахгүй бол угаасаа хүн ч гэж харахгүй л дээ.Амжилт гаргасны дараа дэмжих биш гаргахаас өмнө амжилт гаргатал нь дэмж л дээ.
Тэгээд үзэл бодол болохгүй байгаа юмаа хэлхээр тэр нь бичүүллээ энэ нь ч бичүүллээ гээд л Казахстан улсад бас олон жил байсан Монгол хүний хувьд Монгол улсын маань тамирчдыг багахаан дэмжээд өгхөд л илүү их амжилт гаргана гэдгийг мэддэг болхоор тэвчихгүй бичлээ.Дээрээс нь олон зуун хүүхдүүдээр багшаа гэж дуудуулж байгаа хүний хувьд тэдний өмнөөс дугарах ч хэрэгтэй байхаа. Зөвөөр хүлээж аваад зөв арга замаар дэмжээсэй гэж хүсэж байна." хэмээжээ.