Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Эхний ээлжинд 100 тэрбум төгрөгийг тусгуулж чадсан. Өнгөрсөн долоо хоногт 517 тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ бол үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэх боломжтой дүн. Өнөөдөр бид багш нарын шаардаж байгаа шиг үндсэн цалинг шууд 3,5 сая хүргэх боломжгүй гэдгийг анхнаасаа багш нарын үйлдвэрчний эвлэлийнхэнд хэлсэн.
Тэгэхдээ үндсэн цалинг 20 хувиар нэмчихвэл багш нар нэмэгдэлтэйгээ нийлээд бараг 3,5 сая төгрөгийн цалин авч эхэлнэ. Боловсролын байгууллагын 31 хувь нь ажил хаясан. Ярилцаад шийдвэрлэх хэрэгтэй байна.
Бид багш нарын үндсэн цалинг 3,5 сая хүргэхийн тулд наанадаж гурван жил шаардлагатай." хэмээлээ.