СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг тонн шахмал түлш авахаар мөнгө шилжүүлээд залилуулжээ

Arslan.mn

Сүүлийн үед шахмал түлшний олдоц муутай байгаа талаар иргэд мэдээллэх болсон. Тэгвэл иргэдийн хэрэгцээнд үндэслэн залилах тохиолдол бүртгэгджээ. 

Тодруулбал, “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.

“Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан нэг тонн шахмал түлш авахаар хандаж урьдчилгаа мөнгө шилжүүлж залилуулсан байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57115