Улаанбаатарт цэлмэг, 0 хэм дулаан байна

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

22-ноос 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2025 оны 10-р сарын 21-ний 20 цагаас 2025 оны 10-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -19…-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6…-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1…+6 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57117