Г.Баясгалан: Талуудад бэлтгэл ажиллагааг хийх хугацааг хангалттай өгсөн, хойшлуулах боломжгүй

Arslan.mn

ҮХЦ-ийн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цэцийн хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Тэрээр "Цэцийн ажиллагаанд бэлтгэх боломж бүрдсэнгүй. Цэц өөрөө хуралдаанд бэлтгэх процессыг зөрчсөн гэж үзэж байна. Маргагч талуудад хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байна гэж үзэж байгаа. Бэлтгэл хангагдаж байж хуралдаанд мэтгэлцэх боломж үүснэ. Хэрвээ ийм нөхцөл бүрдээгүй бол цэц 30 хоногоор сунгаж болно гэж байдаг. Маргааны товыг 3 хоногийн дотор тогтоосон нь дэгийг зөрчиж байна. Иймээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байна." хэмээлээ. 

ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан:

Үндсэн хуулийн цэц буруу ажилласан гэдэг үндэслэл хэлээд байгаа ч эрүүл саруул санал шүүмжлэл гэж бид хараад байлаа. Гэхдээ ингэж Цэц буруу тов тогтоосон мэтээр яриад байвал асуудал өөр юм. Цэцийн тухай хуульд яаралтай, нэн даруй хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцүүлдэг заалт бий учир хурлын товыг гаргасан. Талуудад бэлтгэл ажил хангах хангалттай хугацааг өгсөн. Онц хүндрэлтэй, яаралтай шийдэх асуудал гэж үзвэл 30 хоногийн дотор хийх ёстой гэдэг болохоос 30 хоногийн дараа биш. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57123