ЗГ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдад олгодог томилолтын зардлыг 80 хувь болголоо

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, дараад шийдвэрүүдийг гаргажээ. 

Энэ талаар Батлан хамгаалахын сайд өгсөн мэдээлэлдээ "НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг өөрчиллөө. 

2002 оноос хойш энхийг дэмжих үйл ажиллагаанд давхардсан тоогоор 23,000 орчим алба хаагч энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцжээ. 2011 оны Засгийн газрын 70 дугаар тогтоолд заасны дагуу цэргийн алба хаагчдад олгодог томилолтын 70 хувийг үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр заасан байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 80 хувийг үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр зургаан сая төгрөгийг үүрэг гүйцэтгэгч нэмж авах боломжтой болох юм. 

Үүнээс гадна хугацаат цэргийн алба хааж буй залуучуудад мэргэжил эзэмших сургалтыг зохион байгуулж байхаар боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57125