С.Бямбацогт: Огцруулах санал бүхий бичигт гарын үсэгт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг зориуд хав дарсан

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.

Уг хүсэлтийг ҮХЦ хүлээн авч, өнөөдөр хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан ёсны хүсэлтийг уншиж танилцуулсан юм.

Тэрээр "Монголын ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж баталсан Үндсэн хуулийнхаа дагуу Үндсэн хуулийн цэцэд гаргасан Ерөнхий сайдын гаргасан хүсэлтийг танилцуулъя. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 22.2-т зааснаар байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас ирүүлсэн саналыг хэлэлцүүлж, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй гэж заасан байдаг.

Мөн түүнчлэн уг хуулийн 22.22.3.7-д зааснаар УИХ-аас томилох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах, эргүүлэн татах асуудлаар санал дүгнэлт гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг заасан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг холбогдох хуулиудад заасны дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулах, сонсох үүрэгтэй. Гэтэл 2025.10.17-ны өдөр байнгын хорооны саналыг хэлэлцүүлж, санал хураалгасан нь УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор тодруулна гэснийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнд олгогдсон Ерөнхий сайдыг огцруулах, санал гаргах, уг саналаа УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхэд халдаж, тодорхой санаа зорилготойгоор бүдүүлгээр хязгаарласан байх бөгөөд нэгдсэн хуралдааны үеэр Дэгийн тухай хуулийн дагуу асуулт асуух, хариулт авах эрхийг нь эдлүүлээгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх асуудлын материалыг цаг тулгаж тараасан. Огцруулах санал бүхий бичигт гарын үсэгт гарын үсэг зурсан гишүүдийн нэрсийг зориуд хав дарсан гэж үзэж байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57126